НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй хобоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн асуудалд анхаарах талаар салбар тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тогтмолжуулахыг чиглэлийн яамдад үүрэг болгосон.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс холбогдох бусад яам, тамгын газрын албаны удирдлагуудыг оролцуулан тээвэрлэгч аж ахуй нэгж, нүүрс тээврийн жолооч нар, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг шуурхай авч эхэллээ.

Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалин хөлсийг олгохоор тогтлоо. Тодруулбал, нүүрс тээврийн замд олон хоног дараалалд зогсож, машиндаа амьдарч буй жолооч нартаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагууд тус тусын компаниудад харьяалагддаг жолооч нартаа нэгдмэл байр суурьтайгаар дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарим аж ахуй нэгжүүд энэхүү мөнгөн туслажийг жолооч нартаа олгож эхэлсэн талаар албаныхан хэлж байна.

Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай өнөөдөр уулзаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ оношлогоо хамруулах, хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой өвчлөлийн судалгааг гаргуулах, өвчлөлийн төрлөөс хамаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хамтарч хэрэгжүүлэхээр тохирлоо.

ЗТХЯ болон АТҮТ-ийн удирдлагууд дээрх арга хэмжээг нэг удаагийн гал унтраах байдлаар бус, цаашид нүүрс тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шат шатандаа зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах шаардлагатай хэмээн үзэж холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 44 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 2 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 5 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 20 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 22 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 22 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 23 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр