У.Хүрэлсүхийн ЗГ-ыг АН-ын гурван гишүүн, бие даагч С.Жавхлантай нийлж байгаад аваад үлдлээ. Эрх баригч намынхаа байгуулсан ЗГ-ыг сөрөг хүчний Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар намынхаа бодлогын эсрэг хатуу зогсож авч үлдсэн нь шалтгаан нь юу вэ. Тэд намынхаа эрх ашгийг бус амин хувийн сонирхлоо барьж дийлсэнгүй юу гэх зэрэг асуултууд ар араасаа гарч ирж байна. Ямартаа ч өнөөдөр өглөө 09 цагт АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж намынхаа бодлогын эсрэг кнопдсон Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарыг хөөх эсэх асуудлыг шийдэх юм байна. АН-ын дүрмэнд зааснаар эдгээр гурван гишүүн намаасаа хасагдах үйлдлээ хийчихсэн харагдаж байгаа юм.
Үндсэн дүрмийн 3.9.1.18.Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчсөн бол үндсэн дүрмийн 3.9.1.5, 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18 заалтыг зөрчсөн бол Ардчилсан намаас намын сонгуульт алба болон Төрийн улс төрийн албан тушаалд 4-н жилээс доошгүй хугацаагаар нэр дэвших эрхийг хасах, Үндсэн дүрмийн 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.19, 3.9.1.20 заалтыг зөрчсөн бол Намын гишүүнээс 4-өөс 8 жилийн хугацаатай хасах заалттай юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна