Ардчилсан намын үндсэн дүрмийн хороо хуралдаж АН-ын гурван гишүүн болох Д.Мурат, Ж.Батзандан, Л.Болд нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэж мэдэгдэж АН-ын даргад хүргүүлсэн юм. Харин үүний дараахан АН-ын бүлэг мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил АН-аас нэр дэвших эрхийг хассан юм. УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах хүсэлтээ өгч сөрөг хүчингүй болж байна. Өөрөөр хэлбэл УИХ-д есөн суудалтай байсан Ардчилсан нам нэг гишүүнээ намаасаа хөөж нэг гишүүн нь өөрийн хүсэлтээр гарснаар долуулаа үлдэж байгаа нь энэ. УИХ-д найман суудалтай байснаар бүлэг байдаг ч АН-ын бүлэг үгүй болж МАН сөрөг хүчингүй боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна