НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ТӨСӨВТ ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ


Нийслэлийн 2019 оны төсөв бол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудтай уялдаж явах ёстой. Харамсалтай нь та бүхний амлалт биелэхээргүй төсөв болсон байна гэж дүгнэжээ

1. Төсвийн орлого өссөн ч хотын хөгжил урагшлахгүй байгаа талаар

2019 онд Улаанбаатар хотын төсвийн орлого 2016 онд 461,5 тэрбум байсан бол 2019 онд 796,2 тэрбум болж 334,6 тэрбум төгрөгөөр буюу 72,5 хувиар нэмэдсэн байна. Дүүргүүдийг оролцуулан тооцвол нийслэл хот маань нийтдээ 990 тэрбум буюу 1 их наяд орчим төгрөгийн орлоготой болжээ.

Жил бүр дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр хотын орлого нэмэгдэж байна. Гэвчтөсвийн орлогын өсөлт нийслэлийн иргэнд хүрэхгүй байна. Нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.

Харин нийслэлийн төсвийн урсгал зардал нэмэгдсээр байна. Нийслэлийн 2019 оны төсвийн урсгал зардал 269,5 тэрбум төгрөг байгаагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардал 42,9 тэрбумд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 22,3 хувиар 2016 оныхтой харьцуулахад 95,1 хувиар нэмэгдсэн байна.

Нийслэлийн удирдлагууд төрийн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй төдийгүй тэвчиж болох зардлыг ч хэмнэх алхам хийгээгүй байна. Нийслэлийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлагуудын дэд буюу орлогч дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч, бусад шаардлагагүй орон тоог шийдвэрлэж, төсвийн зардлыг хэмнэж ажиллах нэг ч санаачилга гаргахгүй, урсгал задлыг танаагүйгээс төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна.

2. Тооцоогүй, үр ашиггүй төлөвлөлтийн талаар

Нийслэлийн төсвийн төлөвлөлт нь бүхэлдээ хөгжлийн санхүүжилт байх учиртай. Харин нийслэлийн төсөв өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь үр дүн нь тодорхойгүй хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлал,сургалт семинарт зориулж, баяр наадам тэмдэглэх, шоу цэнгээн зохион байгуулах, тооцоо судалгаагүй байр байшин авах зэрэгт зарцуулдаг арга хэрэгсэл болж хувирсан байна.

Жишээ татвал Нийслэлийн төсвөөс улсын баярын наадмыг тэмдэглэхэд 3 тэрбум, Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэхэд 3 тэрбум, Зүүн хойд Азийн аялал жуулчлал санхүүгийн төв болоход тус тус 3 тэрбум төгрөгийг тусгаснаар 2019 онд нийт 9 тэрбум төгрөгийг зөвхөн шоу цэнгээний арга хэмжээнд зориулахаар болсон байна. Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал боловсруулах зардал жил бүр 1 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна, ямар үр дүн гарсныг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Та бүхэн нийслэлчүүдийг "Аз жаргалтай хот"-д амьдруулах амлалт өгсөн. Өнөөдөр нийслэлчүүд баяр наадам тэмдэглэж, тооцоо судалгаагүй байр байшин худалдаж авсанаар аз жаргалтай болохооргүй байна. Харин нийслэлийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, гэр хорооллыг хөгжүүлж, нийтийн тээврийг сайжруулж, амьдрах орчныг сайжруулж байж аз жаргалтай болохоор байна.

Аливаа хотын цөм нь ХҮН, түүнийг тойрсон таатай орчин, үйлчилгээг бий болгох асуудал. Нийслэлийн төсвийг хүний төлөө, хөгжлийн төлөө баталжхэрэгжүүлэх учиртай. Иймд АН-ын бүлэг тэвчиж болох урсгал зардал, оновчгүй хөрөнгө оруулалтыг хасаж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тодорхой саналуудыг дэвшүүлж байна.

Төсвийн төслөөс хасах санал:

  • 1.Нийслэлийн захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах саналтай байна.Нийслэлд өнөөдөр төр захиргааны шинэ байр байр барихаас илүү гэр хорооллыг багасгах асуудал тулгамдаж байна.
  • 2.Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зориулж тусгасан 3 тэрбум төгрөгийг хасах саналтай байна.Нийслэлийн ойг Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлал, санхүүгийн төв болоход зориулсан 3 тэрбумын төсөвт арга хэмжээний хүрээнд зохион байгуулж тул өмнөх жишгээр дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулах боломтой юм.
  • 3.Нийслэлийн захиргааны шинэ байрны тавилга эд хогшил авахад зориулж төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийг хасах саналтай байна. Нийслэлийн байгууллагууд хуучин тавилга, техник хэрэгслээ зөөвөрлөн ашиглах боломжтой тул төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийг тэвчиж болох зардалд оруулж, татвар төлөгчдийн мөнгийг нь хэмнэх нь зүйтэй гэж үзэж байна.
  • 4.Нийслэлийн орон сууц хөтөлбөрт тусгасан 10 тэрбумыг хасах саналтай байна.Жил бүр бүрийн төсөвт орон сууцны 10 тэрбум төгрөгийг тусгаж байгаа боловч ямар ч үр дүн гараагүй байна. Уг төсвийн зарцуулалт нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иймд зориулалт нь тодорхой, үр дүн гарах бодит ажил зориулах нь зүйтэй юм.
  • 5.Сервис цэнтрийг 2 байршилд байгуулахаар 20 тэрбумыг төсөвлөснөөс 1 байршлыг хасч, 10 тэрбумыг нь хасах саналтай байна. Гэр хорооллын 200 айл өрхийг дундын бүсийн төлөвлөлтөд хамруулах энэ ажилд өнгөрсөн жил тодорхой мөнгө төсөвлөсөн. Өнөөдрийн байдлын үр дүн, үр ашиг нь тодорхойгүй байдалтай байхад дахин 2 байршилд төлөвлөх шаардлагагүй гэж үзэж байна.
  • 6.Нийслэлийн төр захиргааны шинэ байрны Ашиглалтын өмнөх захиргаа болон нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой урьдчилан гарах зардалд тусгасан 1 тэрбум төгрөгийн 500 саяар саналтай байна. Нүүлгэлтийн зардлын өндрөөр буюу 1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн тул 500 сая болгож хасах нь зүйтэй гэж үзэж байна.

Төсөвт тусгах санал:

  • 1.Нийслэлийн захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасч, гэр хороолын дахин төлөвлөлтөд зориулж тусгах саналыг оруулж байна. Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл, эрүүл аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлж буй гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр нийслэл хөгжихгүй.
  • 2.Нийтийн тээврийн парк шинэчлэлд 10 тэрбум төгрөгийг тусгах санал оруулж байна. Нийслэлийн хүн амын 60-70 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Гэвч Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 900 гаруй автобусны 50 хувийнх нь ашиглалтын хугацаа 2019 онд дуусч байна. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, автозамын түгжрэл өсч буй тул нийтийн тээврийг шинэчлэх, сайжруулах, хөгжүүлэх асуудал зайлшгүй чухал юм.
  • 3.Ахмадын орон сууц хөтөлбөрт 10 тэрбум төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлийн ахмадууд орон сууцанд орох хүсэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ахмадуудаас 10 мянга гаруй өргөдөл ирсэн байгаа боловч өнөөдөр ахмадын орон сууцны хөтөлбөр зогсоод байна.
  • 4.Хуучин орон сууцны шинэчлэл, дээврийн засварт 2 тэрбум төгрөгийгтусгах саналыг оруулж байна. Нийслэлд 1965-2000 онд баригдсан 1077 орон сууцанд 45 мянган өрх амьдарч байна. Гадна дулаан алдагдалтай эдгээр орон сууцыг шинэчлэх, дээврийг засварлах зайлшгүй шаардлага тулгарсан байна.
  • 5."Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөрт 250 сая төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлд одоогийн байдлаар 430 гаруй мянган хүүхэд байна. Гэвч нийслэлийн төсөв хүүхдэд зориулагдахгүй байна.Зөвхөн насны онцлогт тохирсон хөтөлбөрт зориулж 80 сая төгрөгийг л нийслэлийн төсөвт төлөвлөсөн байна. Энэ нь нэг хүүхдэд жилд дунджаар 186 төгрөгийг нийслэлийн төсвөөс хуваарилж байна гэсэн үг юм. Иймд НИТХ-ын 2015 онд баталсан "Хүүхдэд ээлтэй хот"дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 250 сая төгрөгийг 2019 онд суулгах "Хүүхдэд ээлтэй" санаалчилгыг АН-ын эмэгтэй төлөөлөгчид гаргаж байна.
  • 6.Улаанбаатар хотын хөрсний бохирдолд 150 сая төгрөгийг суулгах санал оруулж байна. Нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирдолтой байгаа ч бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлын талаарх ойлголтыг бий болгох алхам хийгдэхгүй байна. Хүн амын эрүүл аюулгүй орчныг алдагдуулсан уг асуудлыг нийслэл анхаарахгүй орхиж болохгүй юм.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 2 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 3 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 3 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 3 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 3 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 4 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 5 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 5 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 5 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 7 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 7 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 8 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 9 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 9 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 9 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 10 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 10 цагийн өмнө