Хурлаар сарын хугацаанд хийсэн ажлаа танилцуулахаас гадна олны анхааралд байгаа хэргүүдийн талаарх мэдээллийг өгч байна. Тухайлбал, ЖДҮХС-аас зээл авсан асуудалд УИХ-ын гишүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж зээл авсан уу гэдэг асуудлыг шалгаж байгаа юм.Тэгвэл энэ хэрэгт хэд хэдэн гишүүнийг яллагдагчаар татаж шалгаж байгаа гэх мэдээлэлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. УИХ-ын гишүүн Б.Батзоригийг дуудаж байцаалт авснаас өөр гишүүд дуудаж байцаалт аваагүй. Одоогоор яллагдагчаар татсан зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна