ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧИД ЗӨВЛӨЛДЛӨӨ


Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар "Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн"-ийг 2018 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөн Төрийн ордны их танхимд эхэлсэн юм. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дэд тэргүүн С.Чинзориг үг хэллээ. Тэрбээр хүүхдийн асуудлаар салбар бүртээ үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн албан хаагчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд олон нийт, эцэг эхчүүд, зөвлөгөөний төлөөлөгчдөд Хүүхдийн төлөө үндэсний Тэргүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлээд хүүхдийн төлөөх ариун үйлст амжилт хүсээд Монгол Улсын нийт хүн амын 36,2 хувийг эзэлж буй хүүхэд багачуудын төлөө төр, засгаас хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлогын талаар товч танилцуулсан. Монгол Улсын засгийн газраас 2018 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг 12 дахин нэмэгдүүлж 5,0 тэрбум төгрөгийг баталсан. Улмаар 2019 оны улсын төсөвт 8,0 тэрбум төгрөгийг тусган хүүхэд хамгааллын зардлыг 62,5 хувиар нэмэгдүүллээ. Цаашид хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэх бодлогыг баримтлана ажиллана. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлж, Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг байгуулж, 2 аймагт хүүхдийн ордон шинээр ашиглалтад орууллаа" хэмээсэн.

Анх удаа зохион байгуулж байгаа уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар илгээлт ирүүлснийг нээлтийн үеэр уншиж, сонсголоо.

Салбар дундын улсын зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг "Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодлого, хэрэгжилт, цаашдын зорилт", БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиглэл хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа", Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн "Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдвээр илтгэл тавьсан.

Мөн зөвлөгөөнд оролцогчдод "Хүүхдийн хөгжил, хамгаалал" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдээлэл хийж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, тэднийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хэрхэн хамгаалах талаар тодорхой мэдээлэл бүхий сонирхолтой илтгэлийг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ДЭМБ-аас тавьсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнөөр Хүүхдийн эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгавар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 02 тоот тогтоол, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай Засгийн газрын 2018 оны 01 тоот албан даалгавар, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 02 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулж, харилцан сайн туршлагаа хуваалцаж, хүүхдийн эрх хамгааллын орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон салбар дундын хамтын ажиллагаанд цаашид анхаарч ажиллах нэгдсэн зөвлөмжийг гаргаж, иргэд, олон нийт, гэр бүл, аж ахуй нэгж байгууллага болон төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүх шатны байгууллагад мэдээлж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөн "Гэр бүл дэх хүүхэд хамгаалал", "Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал", "Эрүүл мэндийн үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал", "Хэвлэл, мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал", "Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль сахиулах байгууллагын үүрэг оролцоо" зэрэг сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар дундын оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлж хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хамгаалах асуудлаар дэвшүүлж байгаа зарчим, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал авч зөвлөмж гаргалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 7 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 9 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 9 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 10 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 11 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 11 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 11 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 12 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 12 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 13 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 15 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 15 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 15 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 17 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 17 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 17 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр