УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ МАН-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.12.10/ ээлжит хуралдаанаа хийж МАН-д шаардлага хүргүүлэхээр боллоо.

Ардчилсан намын бүлэг шаардлагадаа "Монгол Ардын Нам 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи болж, сонгогдсон мөчөөсөө эхлэн амлалтаасаа ухарч, улсын хөгжлийг чөдөрлөсөн, тооцоо судалгаа, бодлогогүй шийдвэрүүдийг гаргасаар ирсэн.

Улмаар өөр хоорондоо эвдрэлцэж, эв нэгдэлгүй, хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдсээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг гүн хямралд орууллаа.

Монгол төрийг явцуу эрх ашиг, авлига, шуналын хүслээ хаацайлах тэмцлийн талбар болгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж, үүнээс үүдэн, валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, тулгамдаж байгаа асуудлууд шийдлээ хүлээсээр гацаанд орсон нь иргэдийн амьдралд туйлын хүндээр туссаар байна.

Засгийн газар эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрсэн нь эрх баригчдын сайных биш. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай шууд холбоотой болохыг дэлхийн эдийн засгийн байгууллагуудын гаргасан судалгаанууд нотолж байна.

Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого бүрэн орхигдож, 2017, 2018, 2019 онуудын төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 7 их наяд төгрөгт хүрлээ. Монгол улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 2.1 тэрбум ам.доллароор огцом өссөн байна. Чингис, Самурай бондын мөнгөн дүнгээс хоёр дахин их хэмжээний өр нэмсэн гэсэн үг.

Та бүхнийг Засгийн эрх барьж эхэлснээс хойш ганц ч дорвитой бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй.

Ардчилсан нам гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн хямралын хүнд хэцүү жилүүдэд ард түмнийхээ нуруунд ачааллыг үүрүүлэхгүйгээр харин ч тэдний амьдралд тус дэм болсон олон бүтээн байгуулалтын ажлууд хийж болдгийг харуулж чадсан.

Гэтэл өнөөдрийн эрх баригчид чөлөөт зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг алдагдуулан бүхнийг төрд авах санаархал цухалзуулан, нийгмийн баялаг бүтээгчдийг айдаст хүргэх оролдлогуудыг хийсээр байна.

Иймээс та бүхэн хувийн өчүүхэн эрх ашгаа хойш тавьж, эрх мэдлийн төлөөх явцуу тэмцлээ нэн даруй цэглэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна" гэжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 9 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 10 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 11 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 12 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 12 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 14 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 14 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 14 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр