УИХ-ЫН 22 ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭХЭЭР БОЛОВ


УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "ЖДҮХС-д төсөвлөсөн зээлийг Засгийн газрын болон УИХ-ын нэр бүхий гишүүд, яам тамгын газрын удирдлагууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрт хамаарал бүхий хүмүүстээ авч өгсөн нь улстөрчийн хувьд ёс зүйгүй үйлдэл. Гэтэл энэ ёс зүйгүй үйлдлийг дарагдуулж, зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй өнгөрөх хандлагатай байна. Тиймээс УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Ёс зүйн дэд хорооны даргад энэхүү мэдэгдлээ хүргүүлж байна. Бид хуулийг чандлан сахихад бэлэн байна. Үүнийгээ бусад гишүүддээ ч үлгэрлэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг уриалж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Бид зарчмын байр сууриа албан бичгээр илэрхийлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, ЖДҮ-ийн зээлийн асуудлаар шалгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлж, энэхүү мэдэгдлээ Ёс зүйн хороонд хүргүүлж байна. ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг бүдгэрүүлэх ажил, алхам хүчээ авч байна. Энэ ажилд Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөж байна гэх мэдээлэл гишүүдэд ирсэн. Мөн Нийслэлийн ерөнхий прокуророос нэр бүхий гурван гишүүний хэргийг АТГ-руу буцаасан гэх мэдээлэл ч байна. Ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох шаардлагатай. Монголын төрийг бүрдүүлж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйг үлгэрлэж, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой " гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 12 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 13 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 14 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 15 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 15 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 15 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 16 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 16 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 16 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 16 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 17 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 18 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 19 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 19 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 19 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 19 цагийн өмнө