Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 градус хүйтэн байна.Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна