ЗАРИМ ЦАГТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА


Нийслэлийн Тээврийн газраас мэдээлснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын болон алслагдсан чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулах, хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн тоо, гаралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Тодруулбал, Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөн үе шаттайгаар дараах ажлуудыг хийж байна.

Нийтийн тээврийн үйлчилээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачааллыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна. Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний 7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгээд байна. Үүнд:

-"Саппоро - МУБИС"

-"25 дугаар эмийн сан - Зүүн 4 зам"

-"5 богд - МУБИС"

-"7 буудал - МУБИС"

-"Монгол кино үйлдвэр - МУБИС"

-"Саппоро - 3,4 дүгээр хороолол – Гандан - МУБИС"

-"3 дугаар эмнэлэг - Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг - МУБИС"

-"Хархорин - Гурвалжингийн гүүр - Зайсан"

Мөн оройн оргил ачааллын 18.20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд тус бүр нэг автобус явуулахаар зохицуулалтыг хийгээд байна. Үүнд: "Ард кино театр - 120 мянгат - Яармаг"

-"Ард кино театр- ЭТӨЧ - 5 шар"

-"Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр - 7 буудал"

-"Төв цэнгэлдэх - Зүүн 4 зам"

-"Баянгол зочид буудал - Нисэх"

-"Элба - Дэнжийн 1000"

-"Бөмбөгөр-Алтай хотхон - БММЗ"

-"Өргөө амаржих газар - Офицеруудын ордон"

-"МУБИС /зүүн/ - МУИС - 3.4-р хороолол - Өнөр хороолол - 5 шар

- "4-р дэлгүүр-Сэлх"

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын болон алслагдсан чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулах, хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд гаралт нэмэгдүүлэх ажлын хүрээнд :

Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдсэн.

-Ч:9 "Нисэх"

-Ч:7 "Зунжин"

-Ч:14 "Нарангийн гол"

-Ч:15 "Сонсголон"

-Ч:13 "Тахилт"

-Ч:28 "Сэлх", "Ард кино театр"

-Ч:32 "ТЭЦ3"

-Ч:38 "Хайлааст"

-Ч:41 "Халдвартын эмнэлэг"

-Ч:44 "Дүнжингарав"

-Ч:53, Ч:54, "Яармаг"

-Ч:56 "Буянт ухаа"

-Ч:57 "Нарангийн гол"

-ХО:2 "Дүнжингарав худалдааны төв"

-ХО:3 "Гордок"

-ХО:8 "Найрамдал" зогсоолуудаас тус тус хөдлөхөөр

Ачаалал ихтэй Ч:8 "Хайлааст – МУБИС - Цэцэг төв", Ч:27 "Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот", Ч:41"Баруун салаа - Их тойруу -Халдвартын эмнэлэг", Ч:42 "Сүлжмэл - Нарны гүүр - Зайсан", Ч:65 "Зайсан - Офицеруудын ордон", чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлсэн.

Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхцалыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 "Зайсан - Офицеруудын ордон", Ч:66 "Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол" чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн,

Хот орчмын ХО:10 "Эмээлт /хурган/ - Хархорин - 10-р хороолол" чиглэлд иргэдийн эрэлтэд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 "Өлзийт хороолол - 120 мянгат" чиглэлд иргэдийн санал хүсэлтээр зорчилт багатай өдрийн цагт цонхлолт хийгдэж байсанд зохих судалгаа хийж цонхлолтгүй явахаар, мөн орой сүүлийн автобус 19:44 хөдөлж байсныг 21:11 цагт хөдлөхөөр цагийг уртасгасан,

Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 7004-4040 болон дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 5 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 6 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 7 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 8 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 9 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 10 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 10 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр