Өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Төрийн ордныг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол гаргажээ.Тодруулбал, өдрийн 11:00 цагийн орчимд Тоёота Приус-20 маркийн автомашин дээрх осол гарсан бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагчид ослын газрын хэмжилт хийж, бүртгэл үйлдсэн байна. Одоогоор Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн алба уг ослын бүртгэлийг үйлдэж байгаа аж. Согтуугаар автомашин жолоодож явсан этгээдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авч байгаа юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна