АЖЛЫНХАА БАЙРАНД АРХИДАЖ, НУДАРГА ЗӨРҮҮЛСЭН ХУРГАН ДАРГА НАРЫГ ХАЛЖЭЭ

З. Гантулга
Сэтгүүлч
З. Гантулга
5-р сар 14 14:54
АЖЛЫНХАА БАЙРАНД АРХИДАЖ, НУДАРГА ЗӨРҮҮЛСЭН ХУРГАН ДАРГА НАРЫГ ХАЛЖЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч зодолдож нэгнийхээ аминд хүрсэн хэрэг саяхан гарсан. Энэ хэрэг гүйцэд шийдэгдээгүй байхад үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар архидан согтуурч нэгнийгээ хэвтэрт ортол зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байна.

Зодооны улмаас иргэн Д-гийн нүүрний яс цөмөрч, нүд хараагүй болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Бид энэ талаар тодруулж хохирогчтой уулзахаар тус эмнэлгийг зорьсон юм. Гэмтэл согог судлалын эмчээс энэ талаар тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт нүүр, нүдэндээ хүнд гэмтэл авсан залуу манайд ирсэн. Эмч нар хуралдаж яаралтай мэс засал хийсэн ч биеийн байдал нь дорвитой дээрдээгүй. 

Одоогоор нүдэндээ шаардлагатай эмчилгээ хийлгэхээр гарч явсан байна. Яаралтай эмчилгээ хийгээгүй тохиолдолд амь насанд нь ч ноцтой байж болох байдал үүссэн. Их хүчтэй цохисон байна лээ” гэж хэлсэн юм. 

Ямартаа ч Мэдээлэл харилцаа холбооны ажилчдын зодооны улмаас Д гэх залуу хүнд гэмтсэн байдалтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирснийг эмч нар нь мэдэгдлээ.Гэмтэл авсан залуу нүдээ эмчлүүлэхээр “Болор мэлмий” эмнэлгийг зорьсон талаар эх сурвалж мэдэгдсэн юм.

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс