09:00 цагт: "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж компаниудын удирдлагуудтай уулзалт хийнэ.
09:30 цагт: "Алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэнгийн нийгэмд эзлэх байр суурь, түүний туулсан амьдрал" эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд болно.
10:00 цагт: "Хэвлэлийн хүрээлэн"-д "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал" судалгааны тайланг танилцуулна.
10:00 цагт: "Чингис" зочид буудалд "Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт" болно.
11:00 цагт: "Эрдэнэс-Тавантолгой" компанийн байранд "Баянхонгор аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь" хэлэлцүүлэг болно.
11:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт И-Баримт пос, терминал машин, программ, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болно.
11:30 цагт: Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр сургуульд Дэлхийн зөн Монгол байгууллагаас тохижуулсан Сэтгэл зүйчийн жишиг өрөөг хүлээлгэн өгөх ёслол болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна