Энэ сарын 7-ны өдөр "Оюуны Ундраа" ХХК-ийн "Зайсан хилл" цогцолборт "НВЦ" компанийн 300 гаруй ажилчин байгууллагынхаа шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ.
Гэвч тус байгууллагын ажилчдаас нэг ижил оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал, шинэ жилээ тэмдэглэсний хэдхэн цагийн дараагаас эхлэн "НВЦ" ажилтнууд халуурч, бөөлжих шинж тэмдэг илэрчээ. Энэхүү хордлогын шинж тэмдэг 100 гаруй хүнд илэрсэн учраас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахад "хоолны хордлого" хэмээн оношилжээ. Одоогоор "НВЦ" компанийн нийт 20 ажилчин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар "Өдрийн сонин" нийтэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна