"ШАНГРИ-ЛА" ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДСАН АНУ-ЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ТЕГ-ЫНХАН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ


Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Шангри-Ла" олон улсын сүлжээ зочид буудлын өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. АНУ-ын иргэн амь насаа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг бүрэлдэхүүн шалгаж эхэлсэн аж. АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт "Шангри-Ла" зочид буудалд бууснаас хойш арван цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй. Харин хэрэг гарсан өглөө үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орсноор мэдэж, дуудлага мэдээлэл цагдаад өгсөн байдаг.

Талийгаач зочид буудлын өрөөний ханын шүүгээний догол төмрөөс өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээрээ хоолойгоо боомилж амь насаа алдсан байдалтай байсан гэх. Уг хэргийн газарт Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид цагдаа нарыг хэргийн газарт үзлэг хийх үеэр хамт байсан учраас талийгаачийг АНУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй хэмээн таамаг өрнөөд буй.

Мөн хэргийн газрын үзлэгээр зочид буудлын өрөөнөөс шар айрагны хоёр ширхэг шил, талийгаачийн хувцас хэрэглэл, зөөврийн компютер, гар утас, гурван ширхэг флаш, хэтэвчинд нь олон улсын хэд хэдэн карт олдсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар "Шангри-Ла" олон улсын сүлжээ зочид буудлын хяналтын камерт ямар нэгэн эвдрэл байгаагүй. Талийгаач өрөөндөө орсон. Ингээд өрөөнөөсөө огт гарч ирээгүй. Түүний өрөөнд зочид буудлын үйлчлэгчээс өөр хүн орсон зүйл хяналтын камерт бичигдээгүй" гэсэн юм. Тэгэхээр талийгаач амиа хорлосон гэж таамаглаж болохоор байгаа гэв.

Талийгаачийн цогцсыг буудлаас гаргах үед "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч очиж зураг авсан байна. Ажил үүргээ гүйцэтгэж явсан сурвалжлагчийг тус буудлын хамгаалалтын ажилтнууд саатуулан, биед нь үзлэг хийж улмаар утсан дээрх зургийг нь устгаж танхайрсан гэлээ.

Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна. Тагнуулын ерөнхий газрынханАНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт Монголд ямар ажлаар ирсэн, ирээд ямар хүмүүстэй холбоо барьсан, түүний сэтгэл санаа ямар байсан зэргийг шалгаж эхэлсэн байна.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор манай улсад суугаа АНУ- ын Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдох ажлыг гардан хийж байгаа юм. Харин энэ талаар "Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийг шалгах ажиллагаа үргэжилж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 2 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 3 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 4 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 4 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 5 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 5 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 6 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 6 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 7 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 8 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 9 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 10 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 10 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 11 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 12 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 12 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр