Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат Монгол Улсын харцага М.Бадарчийг цолоо авсны дараахан буюу 2017 оны наймдугаар сарын 01-нд өөрийнх нь төрж өссөн нутаг болох Архангай аймгийн Цэнхэр сумаас хоёр өрөө байрны батламж өгчээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл залуу харцага хоёр өрөө байраа авч чадаагүй байна.
Тодруулбал улсын харцага М.Бадарчийг Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь хулхиджээ. Улсын баяр наадмаас цол хүртсэн бөхдөө ямар шалтгаанаар худал батламж өгч өнөөдрийг хүртэл бай шагналаа өгөхгүй байгааг бид эргэн мэдээллэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна