ШҮҮХ, ГАЗРЫН АЛБА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АВЛИГА ИХ ТАРХЖЭЭ


Авлигатай тэмцэх газраас /АТГ/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл өглөө

Мэдээллийн эхэнд, Төрийн байгууллагуудын авлигын индексийн судалгааг хийсэн талаарх мэдээллийг өглөө. Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд нийт 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллажээ.

Үүнээс боловсролын салбар дахь авлига нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон байна. Тодруулбал, тус салбар 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж нөхцөл байдал муудсан байна.

Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан. Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрчээ. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан.

Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.Өмиргүл, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд, Үндсэн ажлаас гадуур олсон орлогоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн нарт хариуцлага тооцсон байна.

Одоогоор 315 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 18.2 хувийг шийдвэрлэсэн байна. Шүүх, газрын алба, эрүүл мэндийн салбар, яам тамгын газарт авлига их тархсанг АТГ-аас шалгаж тогтоожээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 38 минутын өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 1 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 1 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 2 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 2 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 2 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 2 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 3 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 3 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 4 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 4 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 5 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 6 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 7 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 7 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 22 цагийн өмнө