ИРЭХ САРД ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ?


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Урьдчилсан мэдээгээр ирэх сард Увс, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас хүйтэн байх бол говийн аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй байна. Мөн нэгдүгээр сард орох цасны хэмжээ Баян-Өлгийн баруун, Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх, Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр, Дундговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу байх төлөв гарчээ.

Бaруун зүгийн нутаг


Агаарын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 29-34 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгийн баруун, Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын өмнөд, Говь-Алтайн нутгаар уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Төвийн нутаг


Агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг


Агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Сүхбаатарын ихэнх нутгаар, Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг


Агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Дундговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 11 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 12 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 14 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 14 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 17 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 17 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 18 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 19 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 21 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 21 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр