ӨНӨӨДРӨӨС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭГ ХУВИАР НЭМЭГДЛЭЭ


Шинэ оны эхний өдрөөс буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх онцлох хуулийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭГ ХУВИАР НЭМЭГДЭНЭ-

Манай улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн. Ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оноос хоёр, хоёр хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэж байна. Ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан. Ингэснээр 2020 он гэхэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийтдээ таван хувиар нэмж, 15 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

-ТАМХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ АЛБАН ТАТВАР ТАВАН ХУВИАР НЭМЭГДЭНЭ-

НДШ-ээс гадна тамхи, согтууруулах удааны татварыг 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэхээр тооцож байгаа юм. Өмнөх 2018 онд тамхи, согтууруулах ундааны татварыг 10 хувиар нэмсэн юм. 2019 онд тамхи, согтууруулах ундаанаас нийт 394.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна.

-СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ БОДИСТ ДОНТСОН НЬ НОТЛОГДВОЛ АЛБАДАН ЭМЧИЛНЭ-

Өнөөдрөөс согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар болж байна.

2018 оны арваннэгдүгээр сард баталсан уг хуулиар албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийх бөгөөд албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно хэмээн заажээ.

-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 320 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ-

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Уг хуулийн заалтын хүрээнд оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээг 320,000 төгрөг болгох шийдвэрийг энэ оны наймдугаар сард гаргасан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 болгож байсан юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.

Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон" гэж байв. Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байгаагийн найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм байна.

-БАНКУУД ИРГЭДИЙН ОРЛОГЫН 70 ХУВИЙГ ҮНДЭСЛЭН ЗЭЭЛ ОЛГОНО-

Өнөөдрийг хүртэл арилжааны банкууд иргэдийн орлогыг 100 үндэслэн цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлийг олгож ирсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арилжааны банкуудын зээлтэй холбоотой гурван шинэ зохицуулалт хэрэгжинэ. Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн өр орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоох, ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацаанд 30 сараар хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Мөн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Хэрэглээний зээлд хязгаар тогтоосноор иргэдийн өрийн дарамт буурахад үр дүнгээ үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.

-МОНГОЛБАНКНААС ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ, ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ЖУРАМ БАТЛАВ-

2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. "Энэ тогтоолын дагуу 2019 оны дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг. Уг шийдвэр одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Анх зээл авахад банктай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө үргэлжлүүлэн төлнө" хэмээн Монголбанкны мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд тайлбарласан.

Хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Мөн Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоож, ирэх оноос мөрдөхөөр шийдвэрлэв.

Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгөөс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ. Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм.

-МОД, МОДОН ХИЙЦИЙГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ-

Бүх төрлийн түлшний зориулалтын мод, барилгын модон угсармал зэргийг өнөөдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) чөлөөлж байна. Харин ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалин зэрэг нь үүнд хамаарахгүй юм. ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах явдлыг зогсоох зорилтой юм.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД НЭМЭГДЭЛ ОЛГОНО-

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх зорилт тавиад байгаа билээ. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар доктор, профессор цолны нэмэгдэл, төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадвар, орон нутагт ажилласны нэмэгдэл, Эрүүл мэндийн салбарын албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэ журам энэ сараас эхлэн хэрэгжих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 4 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 7 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 7 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 22 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 23 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр