ХОРТ ХАВДРЫН ХИМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ ДААТГАЛААС ТӨЛНӨ


-ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР 500-6500 ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭМ АВЧ, ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРАГДАНА

УИХ 2015 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тухайн оныхоо долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуульд 2017 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулсан. Ингэхдээ даатгуулагчийг урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь санхүүжүүлэх үйлчилгээнд спорт клубт хичээллэх үйлчилгээг нэмсэн юм. Энэхүү нэмэлт өөрчлөлт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Үүнээс өмнө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчлэх спорт клубүүдийн жагсаалтыг батлах юм байна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т дараах байдлаар заажээ.

-9.4. Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална.

-/Энэ хэсгийг "шинжилгээнд хамруулах" гэсний дараа "магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох" гэж 2017 оны долдугаар сарын 06-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэсэн юм.

Уг хуулийн хүрээнд иргэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй "Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо" Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж нээгдэж буй.

-ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ-

Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг иргэд нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт байдаг. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 2016 онд нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эдлэх хэд хэдэн шинэ төрлийн тусламж үйлчилгээг нэмэгдсэн. Иймд эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуулиар эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд ямар, ямар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хөнгөлөлт эдлэх боломжтойг танилцуулж байна. ЭМД төлсөн иргэн хамгийн багадаа хоёр сая, хамгийн ихдээ 28 сая хүртэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч хөнгөлөлт эдлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

15.000-16.000 төгрөгийн амбулторийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой

Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээ авахдаа: Мэс заслын бус чиглэлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөөнд 15 000 төгрөг, мэс заслын чиглэлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөө, ажилбарын төлбөрт 16200 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой.

Нийгмийн даатгалаар зарим төрлийн өдрийн эмчилгээнд үнэгүй хамрагдах боломжтой

Даатгуулагч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт заавал хэвтэн эмчлүүлэхгүйгээр өдрөөр тусламж, үйлчилгээг дараах тохиолдолд аймаг, дүүргийн эмнэлгээс авах боломжтой. Үүнд:

-Өвчтөний өвчин амь насанд шууд аюул учруулахгүй байх;

-Өвчтөнд хийх эмнэлгийн тусламж, үйлчилгээ өдрөөр хийгдэх боломжтой;

-Өдрийн эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 цагаас илүүгүй байх;

-Өвчтөн эмчилгээний дараа гэртэй харих чадамжтай байх;

-Өвчтөн 24 цагийн дотор давтан үзүүлэх шаардлагагүй байх;

-Өвчтөн хэвтрийн дэглэм сахих шаардлагагүй байх.

Өдрийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэнд, спортын сайдын холбогдох тушаалаар баталсан өдрийн эмчилгээнд хамрагдах өвчин эмгэгийн жагсаалтад багтсан эмчилгээ, үйлчилгээ хамаарна.

Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардалд даатгуулагчаас төлбөр төлөхгүй

Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд зардалд 300 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт төлнө. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардалд даатгуулагчаас төлбөр төлөхгүй.

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой

Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь төлнө.

Жирэмсний өмнөх, дараах эмчилгээнд 145.500 – 804.090 төгрөгийн зардлыг төлнө

Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах зургаан долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145.500–804.090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлнө.

С вирус зэрэг зарим төрлийн өвчний оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой

Өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард, тухайн эмнэлэгт даатгуулагч оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хийлгэх эрхтэй. Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ /компьютер томограф, МRI, дуран, гэх мэт/-г улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 55 000 төгрөг буюу 165 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлөх ба уг төлбөрийн хэмжээ болон тухайн эмнэлгийн даргын баталсан "Төлбөртэй тусламж, үйлчилгээний тариф"-ын зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Тухайлбал, С вирусийн оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой.

Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө

Хавдар судлалын үндэсний төв болон аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нь даатгуулагчид үзүүлж байгаа хорт хавдрын химийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байна.

-Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээнд тохиолдол буюу нэ багц курс (химийн тариа, гаж нөлөө арилгах эмчилгээ) эмчилгээний зардалд 450 000 төгрөг;

-Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардалд нэг өдрийн эмчилгээнд 66 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эмнэлэгт төлнө.

Өндөр өртөгтэй эмчилгээ, мэс засалд орсон бол нийт зардлын 75 хувийг НДС-аас төлнө

"Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ" –ний дагуу 18 төрлийн тусламж, үйлчилгээнд 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд 975 мянган төгрөгрөөс 28.740.750 төгрөгийн хөнгөлж даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сангаас хуваалцана.

Уламжлалт, сэргээн засах эмчилгээнд 110.000-116.281 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой

Уламжлалт эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 117 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 110.000-116.281 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг.

Уламжлалт эмчилгээ:

Уламжлалтын эмчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай 111 дэх бүлгийн оношоор хэвтүүлэн эмчлэх эмчилгээ хамаарна.

Сэргээн засах тусламж, үйлчилгээ:

Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ; эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ; өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна.

-Рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээнд байгалийн болон байгалийн бус хүчин зүйл ашиглан, мэс заслын бус аргаар сэргээн засах тусламж, үйлчилгээг хамруулна.

-Рашаан сувиллын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.8-д заасан эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ. Сувилал нь улсын болон орон нутгийн үйлчилгээтэй байж болно.

-Эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээнд мэс заслын дараа болон цочмогдуу үед үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ хамаарах бөгөөд уг тусламж, үйлчилгээг рашаан сувиллын клиник тасаг үзүүлнэ.

Эрүүл мэндийн даатгал төлсөн бол 500–65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500– 65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй тусламж,үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ

Даатгуулагч эхний ээлжинд тусламж, үйлчилгээ авсан эрүүл мэндийн байгууллагадаа өөрийн эрүүл мэндийн дэвтрийн дугаар, регистрийн дугаар, мөн ийм төрлийн тусламж үйлчилгээг тэдэн төгрөгөөр авсан гэсэн албан бичгээ өгөх ёстой. Үүнийг нь тухайн эрүүл мэндийн байгууллага нийгмийн даатгалын санд хүргүүлж, улмаар нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх хувийг олгодог байна.

ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭ.МН


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 1 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 2 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 2 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 2 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 3 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 4 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 5 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 5 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 5 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 6 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 6 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 7 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 8 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 8 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 8 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 9 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 10 цагийн өмнө