ХОЁР САРТАЙ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭХИЙН ТУЛД 22 САЯ ТӨГРӨГИЙН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ


Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй, 32 настай "Ш"-г цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид буюу СХД-ийн 18 дугаар хорооны цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, дэд ахлагч Э.Мөнхжаргал, дэд ахлагч Ө.Энхманлай нар тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад нь айлын цонх онгорхой, дотор нь нэг эмэгтэй хүн юм ухаад байгааг харсан байна. Энэ үйлдэл нь сэжиг бүхий санагдсан тул шалгахад урьд өмнө дөрвөн удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд байсныг илрүүлжээ.

"Ш" нь хоёр сартай хүүхдээ тэжээхийн тулд, амьдралын боломж муу учир хулгай хийсэн гэж мэдүүлсэн байна. Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгийн үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг тогтоогдож байгаа аж. Хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Ш нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хулгайн гэмт хэргээр шалгагдаж байх үедээ мөн энэ хэргийг үйлджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 8 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 9 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 9 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 10 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 10 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 12 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 13 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 13 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 13 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 14 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 14 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 16 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 16 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 16 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 16 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 16 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 17 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 17 цагийн өмнө