Манай улсад Христийн нам байгуулагдаж, зарим УИХ-ын гишүүд, төрийн захиргааны албан тушаалтнууд оролцож байгаа гэх мэдээллийн мөрөөр дэд сайд асан Б.Энхбаяр тодруулга хийжээ. Улсын бүртгэлийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан тэрээр Монголд Христийн нам байгуулагдсаныг батлав."Монгол Улсын Үндсэн хуулийн 9-р зүйлийн 2-т зааснаар сүм хийд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тэгвэл, бүртгэлийн байгууллага "Христийн Ардчилсан нам" гэх нэрийг олгосон байсан. Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу энэ оны 2 сарын 1-нээс Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй бол бүх намын нэр хүчингүй болох юм" гэжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна