ЗОЧИД БУУДАЛД НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ


Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүрэгт "Очир төв" зочид буудалд 13 настай охины бичиг баримтыг шалгаж оруулаагүйгээс болж охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.Энэ хэргээс үүдэж зочид буудалд насанд хүрээгүй хүүхэд оруулахыг Нийслэлийн холбогдох газруудаас хориглосон. Зочид буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийн бичиг баримтыг нь угтагч нь шалгаж байх ёстой гэсэн шаардлагыг тавьсаар ирсэн.

Тэгвэл өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн баярын өдөр насанд хүрээгүй охин зочид буудалд орж архи ууж, улмаар өөрийнхөө судсыг ханаж амиа хорлохыг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлын өрөөнд 14 настай охин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийнхөө гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсэж гэмтээжээ.

Хэргийн талаар шалгалт явуулахад Дундговь аймгийн харьяат Х гэх 14 настай охин өөрийгөө хутгаар гэмтээсэн байжээ.Ийнхүү зочид буудлын өрөөнд гэмт хэрэг зөрчил гарсаар байгааг мэргэжлийн байгууллагийнхан анхааруулсаар байгаа юм.Хэрвээ дээрх охин өөрийнхөө амийг хорлосон бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Тиймээс зочид буудлууд насанд хүрээгүй иргэнд үйлчлүүлэхгүй байх үүргээ ухамсарлах ёстой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 14 минутын өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 20 минутын өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 42 минутын өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 1 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 2 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 2 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 2 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 18 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 18 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 20 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 20 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 23 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 23 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна Өчигдөр
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Өчигдөр
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа Өчигдөр
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр