ҮХРИЙН ЦУЛ МАХ НЭГ КГ НЬ 12-13 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСЛӨӨ


Сар шинийн баяр сарын дараа болно. Гэвч баярын бэлтгэлээ базааж буй иргэд мах, цагаан идээний үнэ өссөн байна хэмээн ихээхэн бухимдалтай байна. Өнгөрсөн оны өдийд үхрийн нэг кг цул мах 9-10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 12000₮-13000₮ болж өсжээ.

ҮСХ-ноос мэдээлснээр энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ:

  • Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.9,
  • Үхрийн ястай махны үнэ 3.4 хувь,
  • Үхрийн цул махны үнэ 3.0 хувь,
  • Ямааны ястай махны үнэ 6.2 хувь,
  • Адууны ястай махны үнэ 2.3 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

  • 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6955 төгрөг,
  • Үхрийн /ястай/ мах 8580 төгрөг,
  • Үхрийн цул мах 10300 төгрөг,
  • Адууны /ястай/ мах 6525 төгрөг,
  • Ямааны /ястай/ мах 5650 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Өмнөх сар болон өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Өмнөх 7 хоногоос болон өмнөх сараас өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнь 0.1 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өссөн бол, хүрэн манжингийн үнэ 1.4 хувиар буурсан байна. Төмс болон сонгиний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 0.9 хувь, байцааны үнэ 1.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 53 минутын өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 1 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 2 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 3 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 3 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 5 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 5 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 21 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 22 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 23 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр