15 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ


Цагдаагийн байгууллагад 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 23.00 цагийн үед насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 15 настай охин, өөрийгөө 17 настай гэж танилцуулсан этгээдтэй фэйсбүүкээр дотносож, улмаар тодорхой цаг хугацааны дараа уулзах хүсэлт тавьсны дагуу уулзахад уг этгээд охиныг хүчирхийлсэн байна.

Иймд хүүхдийг цахим орчинд бусад танихгүй хүнтэй холбоо тогтоох, 14 нас хүрээгүй хүүхэд цахим орчин буюу фэйсбүүк ашиглахгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүд хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж яваад эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулж, тэдэнд амьдралын үнэн байдлыг зөв ойлгуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд:

"Хохирогчийн хүсэл хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 45 минутын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 1 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 2 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 2 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 2 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 4 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 4 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 6 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 6 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 6 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 6 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 6 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 8 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 8 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 9 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 9 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 9 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 10 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 10 цагийн өмнө