Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг гаргаж байгаа юм байна. Дээрх нэр бүхий гишүүдийг ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа бололтой.
Ерөнхий прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна