Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарын шүүх хурал 13 цагт болохоор тов зарлагджээ. Уг шүүх хурлаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх саналыг хэлэлцэх юм. Нийслэлийн прокурорын газраас дээрх иргэдийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү хүргүүлсэн учраас ийнхүү шүүхийн тов зарлагдсан аж.Д.Дорлигжавыг одоогоор төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хорьсон байгаа билээ. Учир нь "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна