БАЙНГЫН ХОРОО: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 100 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖИВ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд сууж байгаа тул тус байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа удирдан явуулсан бол Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Хуулийг хоёр талаас тайлбарлаж болохгүй. Парламентын дархлаа чухал. Хувь хүнд тохируулж хууль батлах нь сайн хувилбар биш. Албан тушаал мөнх биш. Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга шийдвэр гаргах байх гэж би өнөөдрийг хүртэл найдаж байна. Магадгүй энэ хууль батлагдвал дараагийн парламентын даргад ч асуудал үүсч болзошгүй. Ээлжит бус чуулган зарлая гэхэд буцсан. 60 тэрбумын хэрэгтэй холбоотой нийтийн сонсгол хийх асуудал тавихад буцсан. Эцэстээ ийм байдалд хүрчихлээ. Парламент бүх боломжоо бүрэн дайчлах ёстой. Төрт ёс 40 хоног гацлаа. Үүнийг М.Энхболд дарга маань бодолцоно байх гэж найдаж байна. Ингэвэл Монголын парламентад оруулж буй таны хувь нэмэр шүү" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү "Бид зодолдох дуртай ард түмэн. Өмнө нь Засгийн газрын төлөө зодолддог байсан бол одоо УИХ-ын даргын суудлын төлөө нэг нэгэнтэйгээ алалцдаг байдал нэмэгдлээ. Утаа, вальютын ханшийн өсөлтийг ярихгүй мөртлөө зодооноо л яриад байх юм. Эрээ цээргүй байдал чинь 2020 оноос хойшхи парламент байх эсэхэд эргэлзээтэй байдал үүсгэж байна" гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Сүүлийн үед над руу дайрах үйл явдал хэр хэмжээнээсээ хэтэрлээ. Гэхдээ би төр улсын ажил хуулийн дагуу явах ёстой гэдэг байр сууриндаа байгаа. Идүүлсэн бут ургадаг. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардсан. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хуульд дурдсан таван үндэслэлтэй нийцэхгүй байна гэсэн хариу ирүүлсэн. 40 гишүүний шаардлага хуульд нийцээгүй байна гэсэн үг.

Өнөөдөр Ерөнхийлөгч хуульд нийцүүлэх үүднээс төсөл өргөн барилаа гэж ойлгож байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус ажиллах ёстой гэж үзэж байна. Ямар нэгэн байгууллагын удирдлагуудыг би томилоогүй. Намайг Улаанбаатар хотын газрыг наймаалцсан гэж буруутгаж байна. Энэ жагсаал цуглааныг санаачлаад яваа Л.Болд гишүүнд би "Бодь" цамхгийнх нь газрыг өгч байсан. Л.Болд гишүүн надаас худалдаж авсан юм уу? 60 тэрбумын хэргээр ч хэлэлцүүлэг хий гэж хэлсэн. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс уламжлалтай байна гэж дэлхийн бүх улс Үндсэн хуулианд заасан байдаг. Тэгэхээр энэ хууль хэрэгтэй. Дэлхийн бүх ардчилсан улсад явдаг зарчмаас бид гажиж болохгүй. Нийгмийн уур амьсгалыг харгалзах учиртай. Тиймээс энэ хуулийг аль болох шуурхай батлах нь зүйтэй" гэсэн юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 11 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 12 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 13 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 14 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 14 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 15 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 19 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр