Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны лхагва гарагт хуралдуулахаар товлож тогтоол гаргав. Мөн нийслэлийн ИТХ-ын XXI ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны даваа гарагт хуралдахаар тогтсон тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар "Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр батлах тухай", "Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалт", Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна