УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар 40 орчим гишүүн хуралдаа суухгүй бойкот хийсэн. Тэд сар гаруй хугацаанд төв талбай дээр жагсаал хийж төрийн ордон тэмцлээ өрнүүлснээр өчигдөр огцруулах хуулийг батлах хугацааг тохирчээ. Өөрөөр хэлбэл дараа долоо хоногт Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хоёр хуулийг өөрчлөн батлана. Түүний дараа нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барьснаар УИХ-ын дарга суудлаасаа буух нь ээ. Ийм тохироог тэд М.Энхболдын талтай хийж чадсан учраас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос, Л.Болд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас уучлалт гуйжээ. Хэдхэн цагийн өмнө нэг нэгнийгээ хэмлэж байсан гишүүд ийнхүү тохиролцооны ард талд уучлаарай гэдэг үгийг амнаасаа унагажээ. Харин дараагийн УИХ-ын даргыг бойкотын 40 гишүүний талаас дэвшүүлэх магадлалтай. Тэд дотроо УИХ-ын даргын асуудал дээр хоёр өөр байр суурьтай байна. Нэг хэсэг нь Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг гэж байгаа бол нөгөө хэсэг нь Шадар сайд Ө.Энхтүвшинг зүтгүүлэх тухай мэдээлэл бий. Ямартаа нэгдүгээр сарын 20-ны дотор УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж шинэ даргыг томилох бололтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна