ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР ЗОДОЛДОЖ НЭГНИЙГЭЭ ХҮНДЭЭР ГЭМТЭЭЖЭЭ


Энэ сарын 12-13-нд шилжих шөнө 01.00 цагийн үед БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зодоон болж буй дуудлага цагдаагийн утсанд иржээ.

Энэ дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид Баянмонгол хороололд очтол ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ тархи толгойг гэмтээжээ.

Хэргийг өдгөө БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тэд хувийн шинжтэй маргаанаас болж ийнхүү хоорондоо зодолдсон байна.

Цагдаагийн удирдлагуудын зүгээс уг хэргийг ихэд нууцалж, чимээгүйхэн шалгаж дуусгахыг үүрэгджээ. Мөн албан хаагчидтай холбоотой хэрэг тул ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгах ёстой ч архи дарс, зодоон цохионы шинжтэй тул харъяаллын дагуух цагдаагийн хэлтэс нь шалгаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 5 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 6 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 7 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 7 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 8 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 9 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 10 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр