НИТХ-ын хуралдаанаар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан ч удаа дараа хойшлогдоод байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжээд байгаа билээ. Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг даргад С.Амарсайханы нэрийг олонхиор дэмжсэн ч НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Мөнхчулуун, НЗД-ын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нарын нэр ч хүчтэй яригдаж байгаа юм. Энэ Лхагва гаригт НИТХ-аар шинэ хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна