Маргаашнаас эхлэн АИ-92, АИ-95, А-98, дизель түлшний үнэ 100 төгрөгөөр буурахаар болсон байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч өнгөрсөн оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар "Брент" төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.
Тиймээс маргаашнаас эхлэн бүх төрлийн шатахууны үнэ 100 төгрөгөөр орон даяар буурах юм байна.
.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна