Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, туслах Ч.Бямбаа нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон.
Гэвч уг шийдвэрийг Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар эсэргүүцэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн гомдол гаргаад байсан ба уг асуудлыг хэлэлцэх хурал өнөөдөр 15.00 цагт эхэлсэн ч хурлыг энэ сарын 16-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлууллаа.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг тайлбарлаж чадаагүй яллагдагч нарыг нэг сарын хугацаагаар хорих шүүхийн захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна