ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА


Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.Өнөөдөр багавтар үүлтэй.Цас орохгүй,Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.Цас орохгүй.

ЦУОШГ-аас гаргасан долоо хоногийн /2019.01.14-21/ цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд бага зэргийн цас орно. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн харьцангуй тогтуун, ирэх өдрүүдэд сулрах төлөвтэй байна.

ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРЧ БОЛЗОШГҮЙ Өнгөрөгч арав хоногт хур тунадас

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, ДарханУул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумдын нутгаар 0.0-3.4 мм хүртэл оржээ. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй ба олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн 90 орчим хувьд дунджаас бага, 10 орчим хувьд буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар дунджаас ахиу хур тунадас орсон байна. Тэгвэл энэ сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа аж



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 7 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 7 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 8 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 8 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 8 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 9 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 9 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 10 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 10 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 10 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 11 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 11 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 13 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 14 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 14 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 14 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 14 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 15 цагийн өмнө