Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Учир нь баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн болон бэлэгний төрлийн бараа ихээр оруулж ирэхээр иргэд БНХАУ-ын Эрээн хот, Бээжин рүү зорьж байгаа юм.Вагоноор зорчих билет авахдаа тухайн иргэн заавал өөрийн иргэний үнэмлэхээр авсан байх шаардлагатай байдаг бөгөөд эргээд зорчихдоо мөн л иргэний үнэмлэхээ шалгуулдаг. Энэ байдлыг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаагаас болж билет шаглаж буй иргэдээс худалдан авч, товлосон цагтаа явж чадахгүй хохирдог байна.Иймд галт тэргээр үйлчлүүлж байгаа иргэд та бүхэн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж, суух үедээ ачаа тээшээ мартахгүй байх, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна