Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдрийн Шарын гол Дархан чиглэлийн 603 дугаар галт тэргэнд зорчигч амаржсан тухай УБТЗ-ийн Зорчигчийн вагон депо мэдээллээ. Зорчигч М.Номин-Эрдэнэ нь 27 настай бөгөөд гэнэтийн байдлаар галт тэргэнд амаржиж хүүтэй болсон байна. Хүүг вагоны үйлчлэгч Г.Энхтуул болон Ц.Гансүх нар эх барьж, хүйн ээж нь болсон гэв. Одоогоор эх, хүүхдийн бие эрүүл саруул, харьяа эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна