Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хурлаар НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн байна. Хэлэлцээд НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр болжээ. Р.Дагва нь 1966.11.03 төрсөн. МУИС-2002 онд, ИЗОУИС-2012 онд, Удирдлагын академи-2015 онд төгссөн. Дээд- Эрх зүйч мэргэжилтэй. Магистр, Доктурант юм байна. Тэрээр өмнө нь МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ-т ажиллаж байжээ. Одоогоор МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгчийн сонгуульт ажилтай. Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалуудаар шагнуулж байсан. НИТХ-ын одоогийн даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа. Тэрбээр Хотын даргад нэр дэвшсэн тул ийнхүү түүний оронд Р.Дагвыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлээд байгаа юм. НИТХ маргааш буюу 2019.01.16-нд болох юм. Энэ хурлаар Р.Дагва НИТХ-ын дарга болох эсэх нь шийдэгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна