Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16-нд/ болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймгуудын засаг дарга, аймгуудын ИТХ-ын дарга нарт 15 үүрэг чиглэл өглөө. Үүний хэрэгжилтийг сайн хянана хэмээн мөн анхаарууллаа. Хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ : Swarovski шигтгээтэй том том үнэт эдлэл хэрэглэхээ боль, хүн цохиод алчихмаар том алтан үзэг барихаа боль төрийн албан хаагч нараа. Ядарсан нэг сая төгрөг хүрэхгүй цалинтай та нар үнэтэй юм хэрэглэхээ боль. Гадныхан юу гэж харах уу? Хэрэглэмээр байгаа бол тэтгэвэртээ гарсны дараа тэрийгээ хэрэглэ, хувийн хэвшилд очихоороо тэрийгээ хэрэглэ. Барьж байгаа цүнх, цаг, үзэг эдэлж хэрэглэж байгаа юмандаа анхааралтай бай. Даруухан бай. Ард түмэн ядуу байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна