Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс С.Баярцогтыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Шүүх хуралдаанд С.Баярцогтын хоёр өмгөөлөгч нь оролцсон юм. Хэргийг тодруулбал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Батлан даалтад гаргаад шалгаж байсан ч шинэ үндэслэлүүд нэмэгдсэн гэх шалтгаанаар ийнхүү цагдан хорьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна