Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав болон төрсөн дүү Д.Баатар, хамсаатан болох Ч.Бямбаа нарыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс долоо хоногийн өмнө гаргасан. Тэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан ч нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Тодруулбал Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газраас шалгах болсон юм.
"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд нь "Ам нээвэл" Цензургүй яриа зэрэг нэвтрүүлгүүдэд ярилцлага өгөх үеэрээ Д.Дорлигжавт авилгал өгсөнөө хэлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна