НИТХ-ын төлөөлөгч нар хотын даргыг сонгох саналаа өгч байна. Санал хураалтад нийт 45 төлөөлөгч оролцох ёстойгоос хоёр төлөөлөгч ирээгүй 43 төлөөлөгч өгч байна.Хотын даргад одоогийн НИТХ тэргүүн С.Амарсайхан, НИТХ төлөөлөгч, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар өрсөлдөж байна. Тэднийг сонгох санал хураалт хоёр дахь удаагаа явагдаж байна. Учир нь эхний санал хураалтаар нэг төлөөлөгч саналын хуудсаа буруу тэмдэглэж хүчингүй болгосон. Ингээд 21:21 харьцаатайгаар тэдний санал тэнцсэн тул санал хураалтыг ахин явуулж байгаа юм.
Тэдний намтар танилцуулгыг доорхи холбоосоор үзнэ үү... http://zarig.mn/bib
Шууд дамжуулалтыг үүгээр үзнэ үү...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна