Өнөөдөр /2019.01.16/-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурал хуралдаж, хотын даргаа сонголоо. Нийт 45 төлөөлөгчөөс 43 төлөөлөгч ирсэн. Тэдний 55.8 хувь нь буюу 24 төлөөлөгч С.Мөнхчулуунд санал өгч түүнийг Хотын дарга болголоо. Харин одоогийн НИТХ дарга С.Амарсайхан нь 19 төлөөлөгчийн санал авсан юм.С.Мөнхчулууныг одоо Ерөнхий сайд батламжлах үлдлээ. Тэрээр дөнгөж сая хотын дарга болоод хамгийн түрүүнд юу хийх вэ гэж асуухад "МАН-ын Аз Жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана" гэж хэллээ. Мөн утаа, түгжрэл, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна