Н.НОМТОЙБАЯРЫН МАК КОМПАНИ АЖИЛЛАХАА БОЛИВОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЮУ БОЛОХ ВЭ?


2018 онд Монголын эдийн засаг 6.4 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлтийн голыг бүрдүүлэгч нь уул уурхай, барилга, аж үйлдвэрлэлийн салбарт 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа МАК компани. Сүүлийн 12 жилийн хугацаанд тасралтгүй 100 татвар төлөгч компаниудын эгнээнд орсон. Одоо нийт төлсөн татварын хэмжээгээрээ улсдаа 4-рт байрт эрэмбэлэгдэж байна. МАК малгайн дор 1900 гаруй хүн ажлын байраар хангагдаж, туслан гүйцэтгэгч 150 аж ахуйн нэгжийн 20 гаруй мянган ажилчдын цалинд шууд бус замаар нэмэр үзүүлж байна. МАК компани улсын төсөвт жил бүр 130-200 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл 2 их наяд орчим төгрөгийг улсын төсөвт суулгажээ. Энэ нь улсын нэг жилийн төсвийн 3/2 хувь нь билээ. МАК компанитай холбоотой өөр зөндөө тоо баримтууд хэлж болно. Жишээ нь өгсөн хандив, дэмжлэгийн ажлуудын мөнгөн дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудын мөнгөн дүн гэх мэт. Шууд болон шууд бус замаар томоохон компаниудын орлого, ашиг нь хувь хүнээс авахуулаад улс орон хүртэл өндөр ач холбогдолтой билээ.

Топ 100 Аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын мөнгө нь Монгол улсын нийт татварын орлогын 40-51 хүртэл хувийг бүрдүүлдэг. Мөн шилдэг татвар төлөгч энэхүү 100 байгууллагын орлого нь ДНБ-д 70-94 хүртэл хувийг эзэлдэг юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын түрийвчин дэх мөнгийг насаараа нэг ч удаа бизнес хийж үзээгүй поп улс төрчид бус харин бизнес эрхлэгчид бий болгодог. Тэд ажиллахаа болибол, тэдний үйл ажиллагаа доголдвол Монгол улсын төсөв буурч, эмч багш цагдаа тэр байтугай УИХ-ын гишүүдийн цалинг тавьж чадахаа болино. Эмнэлэгт өвдөж байгаа хүүхдэд тарих тариаг авах мөнгөгүй болно. Цэцэрлэг , сургууль, эмнэлэг барих боломжгүй болно. Шинээр зам барих, барилга байгуулах, улсын чанартай төслүүдийг хийж ч чадахгүй. Ер нь мөнгөгүй л бол юу ч хийж чадахгүй. Монгол улсын "төсөв" нэртэй түрийвчинд бизнес эрхлэгчид л мөнгө хийдэг. Тэр мөнгөөр Монгол улс амьдралаа залгуулдаг юм. Үүнийг иргэд бид алхам тутамдаа ойлгож байх хэрэгтэй.

Монгол улсын нэг аймгийн хүн амтай дүйхүйц хүмүүс Солонгос руу "дүрвэсэн". Тэд сайхан амьдрал, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэж л төрсөн нутаг, гэр бүлээ орхин явдаг. Гэтэл Монголчууд бидний хамгийн ихээр хүсч очдог тэрхүү улс энэ түвшиндээ хүрэхийн тулд бизнес эрхлэгчдээ тултал дэмжсэн түүх арвин. Солонгосын Daewoo пүүс, Samsung зэргийг нэрлэж болно. Өнөөдөр хүн төрөлхтөний бахархал болтлоо тэрхүү компаниуд "томорчээ". Гэтэл Монгол Улсын Ерөнхий Сайд нь хувийн өш хонзон санадаг уу, эсвэл ард түмэнд таалагдах оноо авахын тулд баячуудтай тулалдаж жүжиглэдэг үү? Эсвэл тэнэг үү? Улсын төсвийн голыг бүрдүүлэгч компаниудынхаа нэр хүндийг унагах олон хариуцлагагүй үг хэлсээр байна. Түүнд нь иргэд алга ташсаар... Үнэхээр хууль бус зүйл байдаг бол хянаж, шалгаж болно. Гэтэл шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад, хянаж шалгаа ч үгүй байж ҮНДЭСНИЙ КОМПАНИА гэм буруутай мэтээр олон нийтэд таниулж байгаа нь Номтойбаяр ба Нямтайширыг хорлож байгаа үг төдий биш улсынхаа эдийн засгийг хорлож байгаа үйлдэл юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 8 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 9 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 9 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 9 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 9 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 10 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 11 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 11 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 11 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 11 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 13 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 13 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 14 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 15 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 15 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 15 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 16 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 16 цагийн өмнө