Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт болно. Тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар ял төлөвлөжээ. Энэ нь 8-15 жилийн хугацаанд хоригдох ялтай заалт юм. Хэргийг сануулбал: Б.Махбал нь өнгөрсөн оны наймдугаар сард тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг үйлдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна