ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ НЭГ ЦАГИЙН ДОТОР 10-15 БҮРТГЭГДЖЭЭ


Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 990 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 760 дуудлага мэдээллийг хүлээн авсан байна. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 18 хүн гэмтэж бэртэн, орон нутагт гурван хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 нь мөргөлдөх хэлбэрээр, гурван нь үл хөдлөх зүйл мөргөх, нэг нь онхолдох хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 15 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг "Өлзийт зүүн салаа" гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч М-н амь нас хохирсон,

-Сонгинохайрхан дүүргийн нутаг Нарангийн гудамж T.Pruis маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Aqua автомашиныг мөргөөд, явган зорчигч хоёр хүнийг мөргөж гэмтээсэн.

Түүнчлэн ноцтой зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд хурд хэтрүүлсэнээс үүдэх осол хэрэг эзэлж байгаа бөгөөд зөвхөн нэг цагийн шалгалтаар энэ төрлийн зөрчил 10-15 бүртгэгдэж байна. Энэ төрлийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд алслагдсан гудамж зам, орон нутгийн замуудад зөөврийн хурд хэмжигчийг байрлуулан хяналт шалгалтыг явуулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 4 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 4 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 6 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 7 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 7 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 9 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 9 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 11 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 11 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 13 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 13 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр