Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ТОГТООЛЫГ ШҮҮХЭЭС ГАРГАЖЭЭ


Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хариуцагчаар татсан байдаг. Шалтгаан нь гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ "..Хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэх хүнийг хамгаалах гэж, МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлэн бөөнөөрөө ажиллаж байна. Өчигдрөөс эхлэн гишүүдийн гэр бүлийн гишүүдийг баривчлах ажиллагаа явагдаж байна. Бөөнөөрөө гэр бүлтэй нь уулзаж "Хэрвээ чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулах болно" гэж байна.. " хэмээн мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэлийн дагуу хувь хүн рүү үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэрэгт буруутгасан юм. Нэхэмжлэгч М.Энхболд нь нэр төрд халдан гүтгэсэн хэрэгт нь мөнгөн хохирол нэхэмжлээгүй байгаа гэнэ. Харин үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан хэлбэрээр няцаахыг хариуцагчид даалгахыг хүсчээ. Тэгвэл Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлах иргэний хэргийг үүсгэх захирамж гаргажээ. Түүнийг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэрэгт буруутгагдан иргэний хэрэгт хариуцагчаар татсан нь энэ аж. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ гишүүн бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, хариуцагчаар татсан тогтоолыг нь хүлээн аваагүй гэнэ. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан тул эрэн сурвалжлах ажиллагаа хийхээр болжээ. Иргэний хуулийн 21-р зүйлд "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ" гэж заасан байдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 8 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 10 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 11 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 11 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 12 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 12 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 12 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 13 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 13 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 14 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 14 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 15 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 15 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 16 цагийн өмнө