Т.АНУЖИН 20 САЯ ТӨГРӨГ ГАРДЛАА


Аравдугаар сарын 6-нд "Боловсрол" телевизээр эхэлсэн "Mongolia's next top model-2" шоу ням гарагт хаалтын шоу нэвтрүүлгээрээ ялагч бүсгүйг зарласан юм. Энэ жилийн нэвтрүүлгийг "Боловсрол" телевиз, Өвөр Монголын "Монгол Одон" телевиз хамтран дамжуулснаараа онцлогтой болжээ.

"Mongolia's next top model" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд 400 гаруй бүсгүй бүртгүүлснээс шилдгийн шилдэг 22 нь эхний шатанд шалгарч, 16 бүсгүйгээс 13 нэвтрүүлгийн турш өрсөлдсөн юм. Энэ улирлын шүүгчээр топ модель Нора Давга, топ модель Э.Одгэрэл, топ модель Э.Энхболд нар ажилласан байна. Эцсийн шатанд Дансаранова Алина, Н.Мишээл, Э.Одонтунгалаг, Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нар нар үлдсэн байжээ. Харин шоу нэвтрүүлгийн хоёр дахь удаагийн ялагчаар оролцогч Б.Анужин тодорч, цом 20 сая төгрөг, Италийн загварын товчоотой гэрээгээр ажиллах эрхийн эзэн болсон юм.

Энд нэгэн зүйлийг тодруулахад, талийгаач Ч.Чамин-Эрдэнийг бас ялагчаар тодруулсан байна. Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлага, нэвтрүүлэгт оролцож байсан үеийнх нь зургуудаас үзэгчдэд хүргэж, дараа нь зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл илэрхийлсэн. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэд олгосон ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү Ч.Чамин-Эрхэст гардуулан өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 9 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 12 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 12 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр