ДӨРВӨН САЯ ДОЛЛАРЫН ТАЛААР Д.ДОРЛИГЖАВЫН ЯРЬСАН НЬ НОТЛОГДООД ЭХЭЛЛЭЭ


"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дөрвөн сая доллар өгсөн гэж хоёр ч удаа телевизэд яриад, түүний мөрөөр АТГ-ынхан Д.Дорлигжавыг дүү Д.Баатар, "Алтандорнод Монгол" компанийн тэргүүн дэд захирал байсан Ч.Бямбаа нарын хамт саатуулаад байна.Харин Д.Дорлигжав энэ талаар 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр "..."Алтандорнод Монгол" компанийн Ерөнхий захирал С.Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Олон улсын Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс "Алтандорнод Монгол" компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой" гэсэн шийдвэр гарсан л даа. Шүүх дээр яллагдсан С.Паушок "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч байсан Ч.Бямбаа гэдэг нөхрийг менежментийг гэрээгээр захирлаар томилсон. Тэгэхдээ "Алтандорнод Монгол" компанийг ашигтай ажиллуулаад "Засгийн газрын өрийг төлөөд надад тодорхой хэмжээний төлбөр төл" гэсэн байгаа юм.

Чангаагийн Бямбаа менементийн гэрээгээр "Алтандорнод Монгол" компанийг аваад ерөөсөө ажиллуулж чадаагүй. Бүх тоног төхөөрөмж, машин техник нь Шүүхийн шийдвэрээр лацдуулчихсан. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болчихсон байхад хүртэл нээж өгөхгүй байснаас харвал "Алтандорнод Монгол" компанийг авах гэсэн нөхдийн далд сонирхол явагдсан байх. Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн С.Паушок "Алтандорнод Монгол" компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Д.Баатар зээл авахаар "Голомт" банк дээр очтол Д.Баясгалан "С.Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк С.Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг "Алтандорнод Монгол" компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй" гэсэн байдаг. Ингээд манай дүү Д.Баатар, Ч.Бямбаа нар Москва хот орж С.Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. С.Паушок "Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл" гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ "Голомт"-оос хүссэн зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал "Голомт" банкны захирал Д.Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод "Нөгөө С.Паушокийн компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо" гэсэн байдаг. Тэр нь Тордайн Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Д.Баатар, Д.Баясгалан, Т.Ганболд гурав суугаад "С.Пуашокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь "Голомт" банкны зээлийг хаая" гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 22-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар "Хоорондын тооцоо" гэж орж ирээд тэр өдрөө "Голомт" банк руу шилжүүлсэн. Миний дүү Д.Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ.

Манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. "Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав" гэсэн утгатай бичгийг "Голомт" банк руу явуулсан. "Голомт" банкныхан шалгаад "Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан" гэсэн бичиг ирүүлсэн. Бас Т.Ганболдын компаниас "Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг "Голомт" банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү" ч гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь "Хоорондын тооцоо" үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ. " гэж телевизээр ярьсан.

Өөрөөр хэлбэл, Д.Дорлигжавын дүү Д.Баатар компанийнх нь дансаар орж ирсэн дөрвөн сая ам.долларыг бүгдийг нь "Голомт" банк руу буцааж шилжүүлсэн гэсэн байгаа юм.Энэ талаар одоогоос дөрвөн жилийн өмнө 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан "Алтандорнод Монгол" компанийн тэргүүн дэд захирал байсан Ч.Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийж тайлбар өгсөн. Тэр хурал Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэсний дараа болсон байдаг. Тэгэхэд Д.Баясгалан "Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирж байгаа. Тэр үед би "Голомт" банкны ТУЗ-ийн дарга байсан. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. "Алтандорнод Монгол" компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани "Алтандорнод Монгол" компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед "Алтандорнод Монгол" компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд "Голомт" банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс "Алтандорнод Монгол" ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн "Голомт" банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан байгаа.Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа" гэж байв.

Гэвч тэрээр түүнээс хойш хаана ч, юу ч ярилгүй дөрвөн жил гаруй болоод байсан юм. Тэгвэл Д.Баясгаланг өчигдөр АТГ-аас дуудаж дээрх асуулаар үгийг нь сонсож, байцаалт авлаа. Мөн түүний холбоотой газруудад нэгжлэг хийв.Энэ сацуу Д.Дорлигжавын дүү Д.Баатарын буцааж шилжүүлсэн дөрвөн сая ам.долларын баримтыг ч бид олж авлаа.Баримтаас харвал 2011 оны тавдугаар сарын 10-ны өдөр Д.Баатарын "Рекат Монголиа" ХХК-ийн "Голомт" банк дахь данс руу тус банкнаас хоёр сая ам.долларын зээл олгож, тэр нь өдөртөө зарглагадаад С.Паушок руу шилжсэн байна.Дараа нь Д.Баатар "Алтандорнод Монгол" компанийг худалдаж авахааргүй болж 2011 оны есдүгээр сарын 22-нд Т.Ганболдын "Эн Ар Ай" ХХК-иас хоёр сая ам.доллар шилжүүлж, түүнийг "Голомт" банк өдөрт нь өрөндөө шилжүүүлсэн авчээ.



Уг нь ингээд тэдний хоорондын тооцоо дууссан байж таарад байгаа юм. Гэтэл 2011 оны аравдугаар сарын 18-нд Д.Баатарын "Рекат Монголиа" ХХК-ийн дансанд Т.Ганболдын "Пайонеринг интернэшнл" ХХК-иас "Арматурын төлбөр"-т гээд нэг сая ам.доллар орж ирээд тэр өдөртөө Зарлага гээд гараад явчихсан байна. Мөн маргааш нь буюу 19-ний өдөр "Пайонеринг интернэшнл" ХХК-иас дахин нэг сая ам.доллар "Хоорондын тооцоо" нэрээр шилжиж орж ирээд бас л буцаад гараад явчихсан байна.Үүний дараа "Рекат Монголиа" ХХК-ийн захирал Д.Баатар "Голомт" банкны захиралд Данс хөтлөлтийн тухай албан бичгээр дээрх хоёр сая ам.долларын талаар лавласан албан бичиг илгээсэн байна.Мөн тус компанийн бичгээс өмнө "Голомт" банкинд Т.Ганболдын "Пайонеринг интернэшнл" ХХК-иас "Рекат Монголиа" ХХК-ийн дансанд андуурч шилжүүлсэн хоёр сая ам.долларыг буцааж шилжүүлнэ үү" гэсэн хүсэлт бас иржээ.Энэ бүхнээс үзэхүл, Т.Ганболдоос авлигад гэх дөрвөн сая ам.долларын талаар Д.Дорлигжавын ярьсан нь нотлогдоод эхэллээ.


Эх сурвалж: Өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 5 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 6 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 7 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 8 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 8 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 10 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 10 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр