Өнөө өглөө Хан-Уул дүүрэгт таван давхраас хоёр хүн үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ.Тодруулбал, тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй 2 хүн үсэрчихлээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөө 09.00 цагт иржээ.Эмэгтэй нь газар дээрээ амиа алдсан бол эрэгтэй нь Яаралтай түргэн тусламж 103-аар ГССҮТ-д хүргэгдэж очоод нас баржээ.Яг одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн шалгаж байгаа ажээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна